Moist Diane шампунь ангижруулагчийг сонгох шалтгаан
Moist Diane шампунь ангижруулагчийг сонгох шалтгаан

2024-04-05 07:11

Дээд зэргийн орц найрлага


Кератин уураг

Хүний үсний 90 орчим хувь кератин гэх уурагнаас бүрдсэн байдаг ба энэхүү уураг нь багасаад ирхээр үс гэмтэж, хэврэгшиж, хугарч, нарийсч эхэлдэг байна.

Кератинаа хэрхэн нөхөх вэ?

Мэдээж дотроосоо шим тэжээлтэй уурагтай хоол хүнс идэж амрах шаардлагатай ба давхар хэрэглэж буй үс арчилгааны бүтээгдэхүүнээ сонгохдоо анхаараарай. Кератины найрлагатай шампунь, эмчилгээний ангижруулагч бүхий үс арчилгааны бүтээгдэхүүн өдөр тутамдаа хэрэглэснээр кератинаа нөхөж үс тань илүү бат бөх, торгомсог болно.

Арган тос

Моррокогийн Арган модны жимсний үрээс гаргаж авдаг. Энэхүү тос нь Витамин Е-ээр маш баялаг бөгөөд үс, хумс ,арьсанд тэжээл өгч чийгшүүлдэг нэн чухал антиоксидант юм.Нэг дусал арган тос нь л арьсны нөхөн төлжөлтийг идэвхжүүлж , үс хуйханд сайтар шингэж, дээд зэргийн тэжээл өгч эрүүлжүүлдэг ид шидтэй тос. Diane д орсон арган тос нь органик сертификаттай дээд зэргийн арган тос гэдгээрээ онцлог.


Сөрөг найрлагууд агуулаагүй


Силикон, сульфат, парабен, өнгө оруулагч агуулаагүй.

Силикон гэж юу вэ?

Силикон нь нэг төрлийн хүчтэй химийн найрлага бөгөөд үсээ угаах болгонд хуйханд наалдан ,улмаар хуйхны нүх сүвийг битүүлдэг бүрхүүл үүсгэдэг. Хуйхны нүх сүв битүүрснээр үсний ургалт удаашрах, үс шингэрэх, унах, хагтах, тослогтох сөрөг талтай байдаг. Хэрвээ та эрүүл үстэй байхыг хүсвэл найрлагандаа силикон агуулаагүй шампунийг сонгох нь чухал юм.

Сульфат гэж юу вэ?

Сульфат нь устай холилдож исэлдсэнээр хөөс үүсгэх ба үсэнд хуримтлагдсан тослог цэвэрлэхэд үр дүнтэй байдаг. Гэхдээ сульфаттай шампунь аажмаар үсний бүтцийг гэмтээснээр эрүүл байдлаа алдахад хүргэдэг.

Үсийг хэт цэвэрлэн тослогийн балансийг алдагдуулж, ихээр хуурайшуулж гэмтээнэ,арьсанд үл харагдах замаар нэвчсэнээр хүний эд эрхтэнд хуримтлагдан дархлаа сулруулдаг аажимаар харшил хүртэл үүсгэдэг.

Парабен гэж юу вэ?

Парабен бол бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах зорилгоор бүтээгдсэн химийн гаралтай бодис юм. Гоо сайхан, хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүнд хөгц, бактери үржихээс сэргийлэн өргөн хэрэглэгдэх болсон.

Энэхүү бодис нь таны хэрэглэдэг бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хадгалах боломж олгодог хэдий ч усанд уусдаггүй тул таны арьсаар дамжин биед тань нэвтрэн орно.

Парабен хорт хавдар үүсгэдэг болохыг нотолж чадаагүй боловч арьсанд нэвчиж эд эсийн дотор үлдэж өвчлөл үүсгэх магадлалтай гэж үздэг.


Чамин тансаг савалгаа


Diane үйлдвэрлэгч Япон компаний маань ерөнхий философи нь хүний харах, үнэрлэх, хүрэлцэх зэрэг бүх мэдрэхүйд сайн сайхныг мэдрүүлэхийг зорьж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг тул орц найрлага, чанар, өнгө үнэрээс гадна, харагдах байдалд хүртэл дээд зэргээр анхаарч мэргэжлийн өндөр түвшний дизайны багыг ажиллуулж та бид өдөр бүр харах банны өрөөний маань өнгө төрхийг сэргээх чамин загварлаг савлагаатайгаар үйлдвэрлэгддэг билээ.


Анхилуун үнэр


Бүр төрлийн шампунь ангижруулагчууд маань анхилам зөөлөн таатай үнэртэй байдаг ба энэхүү үнэрүүд нь бүгд органик амин тосны үнэрүүд тул хүний биед сөрөг нөлөөгүй юм. Үнэр нь хүний тархи мэдрэлийн системд хүртэл нөлөөлж сэтгэл санаа сэргээх, эмчлэх гайхалтай үр дүнг үзүүлдэг болно. Өдөр тутамдаа үснээсээ сайхан үнэрийг мэдрэх боломжийг Diane танд олгоно.



Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл