Бидний тухай

Асаяке ХХК нь 2013 онд байгуулагдсан ба өдийг хүртэлх нийт 10 жилийн хугацаанд Японы маш олон компаний бараа бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр Монголд худалдаалж байна. Бид зөвхөн өөрийн нэрийн дэлгүүрээс гадна сүлжээ дэлгүүрүүдэд бараа нийлүүлэн худалдаалдаг. Одоогоор нийт 200 гаруй салбар сүлжээ дэлгүүрт Японы чанартай бараа бүтээгдэхүүн нийлүүлэгдэн худалдаалагдаж байна. Энэ нь хэрэглэгчиддээ илүү ойртсон үйлчилгээ болж байгаа гэж бодож байна. Японы алдартай, чанартай олон бүтээгдэхүүнээс гадна бид Япон гоо сайхны компанитай хамтран өөрийн нэрийн 2 төрлийн гоо сайхны иж бүрэн ком бүтээгдэхүүн үйлдвэрлүүлэн Монголд худалдаалсан ба хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авч байнгын хэрэглэгчидтэй болсондоо баяртай байдаг. Цаашид ч мөн хэрэглэгчдийнхээ сэтгэл хэрэгцээнд нийцсэн чанартай гоо сайхан, ахуйн бүтээгдэхүүнүүдийг тасралтгүй хүргэсээр байх болно гэдэгтээ итгэлтэй байна. Биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм хэрэглэгч нартаа баярлалаа.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл