
BRILLIAGE Makeup Base Face Responser (Бриллиаж нүүр будалтын суурь) нь арьсны толигор байдлыг ханган, нүх сүв болон жижиг үрчлээг засаж, будалтыг өдрийн турш төгс хадгалах зориулалттай Японы дээд зэрэглэлийн нүүр будалтын суурь (Primer) юм. Энэхүү суурь нь арьсны өнгийг байгалийн аргаар сэргээн цайруулж, гэрэлтсэн, чийглэг эффект өгөхөөс гадна илүүдэл тослогийг хянаж будалт урсах, арилхаас найдвартай сэргийлдэг онцлогтой. Хөнгөн, торгомсог бүтэцтэй тул арьсанд маш хурдан шингэж, дараагийн кремийг жигд, цэвэрхэн суухад тусална. SPF нарны хамгаалалттай тул хэт ягаан туяаны сөрөг нөлөөнөөс арьсыг хамгаалах бөгөөд арьсыг дотроос нь чийгшүүлж, өдрийн турш цэвэрхэн, тунгалаг, төгс будалттай байхыг хүссэн хэн бүхний ухаалаг, төгс сонголт болно.