brandTO-PLAN

TO-PLAN 3 төрлийн коллаген нүүрний маск 10 ширхэг

28,000₮
Бүтээгдэхүүний код:4949176021975

3 Types of Collagen Face Mask (3 төрлийн коллаген нүүрний маск) нь Японы Tokyo Kikaku Hanbai (TO-PLAN) компанийн үйлдвэрлэсэн 10 ширхэгтэй сальфеткан маск юм. Гурван төрлийн коллаген, усанд уусдаг протеогликан (загаснаас гаргаж авдаг ханд), гиалуроны хүчил агуулсан эссэнсийг арвин шингээсэн тул нүүрийг бүхэлд нь чийгшүүлж, зөөлрүүлнэ. Цэвэрлэсэн нүүрэндээ 10-15 минут тавиад авсны дараа үлдсэн эссэнсийг арьсандаа зөөлөн массажлан шингээнэ. Хуурай, уян чанараа алдсан арьсанд өдөр бүр эсвэл онцгой өдрүүдэд хэрэглэхэд тохиромжтой. 10 ширхэгтэй тул сарын турш тогтмол хэрэглэх боломжтой. Арьсыг чийглэг, зөөлөн, тод харагдуулах энгийн бөгөөд үр дүнтэй арчилгаа юм.


🧖‍♀️ Хэрэглэх заавар

Цэвэрлэсэн нүүрэн дээр маскаа нүд, амны хэсэгт тааруулж наана. 10–15 минутын дараа авч, эссэнцийг нь арьсандаа шингээгээд дээрээс нь чийгшүүлэгч тосоо түрхэнэ. Хөргөгчид хадгалж хэрэглэвэл зун сэргээх мэдрэмж нэмэгдэнэ.

🌿 Гол найрлага

Гиалуроны хүчил, коллаген.

🍂❄️ Тохирох улирал

Намар, өвөл. Монголын хүйтэн салхи, халаалттай өрөөний хуурай агаар арьсны чийгийг хамгийн их авдаг тул энэ үед өдөр бүр хэрэглэвэл үр дүн нь илүү мэдрэгдэнэ. Хаврын салхитай, тоостой өдрүүдэд ч тохиромжтой.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Төстэй бүтээгдэхүүн

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл