Hatomugi Moisturizing Gel 180g (Hatomugi чийгшүүлэх гель 180г) нь Японы Eve компанийн барга (hatomugi) хандтай, олон зориулалттай чийгшүүлэгч гель бөгөөд нүүр, биед аль алинд нь хэрэглэж болно. Чийгшүүлэгч орц агуулсан тул арьсны чийгийг удаан хадгалж, арьсыг зөөлөн, уян хатан болгоход тусална. Тонер, лосьоны дараа түрхэх, эсвэл крем, тосны оронд дангаар нь хэрэглэж болох тул арчилгааг хялбарчилна. Хөнгөн гель бүтэцтэй тул нүүрэнд түрхэхэд наалдамхай биш, хурдан шингэнэ. Хуурай, чийг дутуу арьсанд онцгой тохиромжтой бөгөөд өглөө, оройн аль ч үед хэрэглэж болно.
🧴 Хэрэглэх заавар
Цэвэрлэж чийгшүүлсэн арьсанд 5 цэгт (дух, хоёр хацар, хамар, эрүү) тавьж алгаараа дулаацуулан жигд шингээнэ. Хуурайшилт ихтэй хэсэгт давхарлан түрхэж болно.
🌿 Гол найрлага
Хатомуги (адлайн үр).
🍂❄️ Тохирох улирал
Намар, өвөл. Монголын хүйтэн салхи, халаалттай өрөөний хуурай агаар арьсны чийгийг хамгийн их авдаг тул энэ үед өдөр бүр хэрэглэвэл үр дүн нь илүү мэдрэгдэнэ. Хаврын салхитай, тоостой өдрүүдэд ч тохиромжтой.

StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой