brandEBiS

EBiS дээд зэргийн амин хүчлийн лосьон

75,000₮
Бүтээгдэхүүний код:4582234221162

amino lotion premium (Амин хүчлийн лосьон premium) нь Японы EBiS компанийн амин хүчлийн суурьтай, спиртгүй тонер юм. Шинэчлэгдсэн найрлагадаа чийгшүүлэх нэмэлт орц оруулсан тул хуурай улирал, эрс тэс орчинд ч арьсны чийгийг удаан хадгалахад тусална. Эрэгтэй, эмэгтэй хэн ч хэрэглэж болно. Өдөрт хоёр удаа (өглөө, орой) арьсаа цэвэрлэсний дараа алгандаа эсвэл хөвөнд хийж, нүүрэндээ түрхэнэ. 310 мл-ийн том сав нь ойролцоогоор 3–4 сар хүрэлцэх тул өдөр тутам хэрэглэхэд хэмнэлттэй. Хуурай, эмзэг арьсанд онцгой тохиромжтой.


💧 Хэрэглэх заавар
Нүүрээ цэвэрлэсний дараа хөвөнд эсвэл алгандаа аваад нүүр, хүзүүндээ зөөлөн тогшиж шингээнэ. Өглөө, орой хоёр удаа; арьс их хуурай үед 2–3 давхарлаж түрхвэл чийг илүү сайн шингэнэ. Дараа нь серум, тос түрхэнэ.

🍂❄️ Тохирох улирал
Намар, өвөл. Монголын хүйтэн салхи, халаалттай өрөөний хуурай агаар арьсны чийгийг хамгийн их авдаг тул энэ үед өдөр бүр хэрэглэвэл үр дүн нь илүү мэдрэгдэнэ. Хаврын салхитай, тоостой өдрүүдэд ч тохиромжтой.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Төстэй бүтээгдэхүүн

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл