
Vege Skin Cleansing Gel Charcoal 240g (Vege Skin нүүрсэн цэвэрлэгч гель 240г) нь Vege Skin цэвэрлэгч гелийн нүүрстэй хувилбар юм. Суурь найрлага нь ижил бөгөөд улаан лоолий, манжин, лууван, авокадо, алоэ вера зэрэг 12 төрлийн ургамлын ханд, A, С, E витамин агуулна. Нүүрс нэмсэн тул нүх сүвэнд орсон бохирдол, илүүдэл тосыг илүү сайн цэвэрлэхэд чиглэсэн. Алгандаа авч будалттай нүүрэндээ зөөлөн массажлаад ус эсвэл бүлээн усаар зайлна. Нойтон гараар ч хэрэглэж болох бөгөөд давхар угаалга хийх шаардлагагүй. Тослог, бохирдолд өртөмтгий арьсанд илүү тохиромжтой, 240г авсаархан савтай.