Японы арьс гоо заслын эмч Mr. Yoshida Takako -ийн Зөвлөгөөг хүргэе.
Ямар төрлийн арьс мэдрэмтгий арьс вэ?
"Мэдрэмтгий арьс" гэж дерматологийн нэр томъёо үнэндээ байдаггүй. Ихэвчлэн арьс арчилгааны бүтээгдэхүүн туршиж үзэхэд тохирох бүтээгдэхүүн бараг олддоггүй, улайлт, тууралт гарах хандлагатай, арьс нь амархан цочрох шинж тэмдэг илэрдэг арьсны гадаргуу нь янз бүрийн хүчин зүйлээс болж мэдрэмтгий байдаг хүмүүсийг эмзэг мэдрэмтгий арьстай гэж хэлж болох юм.
Эмзэг арьсны шалтгаан нь юу вэ?
Эмзэг арьсны нэг номерын шалтгаан нь "арьсны barrier буюу эвэрлэг давхаргын үйл ажиллагаа муудах" юм. Эвэрлэг давхарга гэж арьсны хамгийн гаднах хэсгийг хэлдэг. Арьс хангалттай чийг авч чадахгүй хуурайшиж байвал, өнгөн давхаргын үйл ажиллагаа буурч, аливаа өдөөлтөд илүү мэдрэмтгий болдог.
Өнгөн давхаргын үйл ажиллагаа мууддаг янз бүрийн хүчин зүйлүүд байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь хөгшрөлт юм. Нас ахих тусам өөх тос (серамид гэх мэт) нь залуу хүмүүстэй харьцуулахад буурдаг.
Үүний үр дүнд эвэрлэгийн давхаргын хаталт явагдаж, үйл ажиллагаа нь мууддаг.
Нас ахих тусам үхэжсэн арьс зузаан болдог гэдэг. Нэмж дурдахад, арьсны нөхөн төлжих /гуужиж шинэ арьс үүсэх/ эргэлт удаан үргэлжлэх хандлагатай байдаг.
Бага залуу наснаасаа 1.5 дахин удаан болдог гэдэг. Тиймээс эвэрлэг давхаргын гадаргуу дээрх эсүүд зузаан хуримтлагдах хандлагатай байдаг ба энэ нь хэдий чийгшүүлсэн ч цааш нэвчдэхэд хэцүү байх нөхцөлтэй болно.
Бусад хүчин зүйлүүд нь таны арьсны төрөл зүйлийн нөлөөлөл,
"Амьдрах орчин" (гадна агаар дахь хуурайшилт, биеийн эмзэг байдал, хэт ягаан туяа гэх мэт)
Арьсны хэмнэл нь шинэ арьс бүрэлдэхээс эхлээд үхэжсэн арьс гуужих хүртэл байдаг.
Энэ нь ихэвчлэн 2 долоо хоног орчим үргэлжилдэг ч нас ахих тусам 1.5 дахин нэмэгддэг гэдэг.
Тиймээс арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэж эхэлснээс хойш дор хаяж долоо хоногийн дараа өөрчлөлт үр дүн мэдрэгдэж эхэлнэ гэдгийг анхаарах хэрэгтэй.
https://asayake.mn/products/217710