
BA-YU (Морьны тостой) 600ml ангижруулагч нь хүний арьсны тослогтой хамгийн төстэй бүтэцтэй байгалийн гаралтай морьны тос агуулсан бөгөөд үс болон хуйхыг гүн чийгшүүлж, онцгой тэжээл өгөх үйлчилгээтэй Японы алдартай бүтээгдэхүүн юм. Энэхүү ангижруулагч нь химийн болон гадны нөлөөнөөс болж гэмтсэн, хуурай, салаалсан үсний бүтцийг гүнээс нь сэргээж, гайхалтай зөөлөн, торгомсог, намирсан гялалзсан болгоно. Түүнчлэн 600 мл-ийн том савалгаатай тул өдөр тутмын хэрэглээнд нэн тохиромжтой бөгөөд үсээ угаасны дараа хэрэглэснээр үсний ширэлдээг амархан гаргаж, эрүүл бат бөх, хөвсгөр зөөлөн мэдрэмжийг өдрийн турш хадгалдаг.