
ISSHI Hair Pack Serum (Ишши үс арчилгааны өтгөрүүлсэн серум) нь үсний хугарал, арзайлт болон химийн ажилбараас үүдэлтэй гэмтлийг гүнээс нь нөхөн сэргээж, буржгаржин долгионтсон үсийг шулуун, толигор болгох зориулалттай Японы өндөр үр дүнтэй тренд бүтээгдэхүүн юм. Энэхүү үсний маск-серум нь салон арчилгаанд хэрэглэгддэг хүчлийн рефлекс эмчилгээний зарчим дээр суурилсан салицилийн хүчил ба амино хүчлийн цогцолбор агуулсан тул үсний ширхэг бүрийн гүнд нэвтэрч, хуурайшин арзайсан бүтцийг дотроос нь тэгшлэн бэхжүүлдэг онцлогтой. Сэнс болон интийн халуунаар идэвхждэг тусгай найрлагатай тул угаалгын дараа хэрэглэхэд үсийг торгомсог, уян хатан, гайхалтай намирсан болгохоос гадна чийгшлийн тэнцвэрийг өдрийн турш хадгална. Арзайж хэвэнд орохгүй байгаа, хүнд шатанд гэмтсэн үсийг богино хугацаанд гэрийн нөхцөлд салоны түвшинд торгомсог шулуун, эрүүл болгохыг хүссэн хэн бүхний ухаалаг, төгс сонголт болно.