Үйлчилгээ: Арьсанд хурдан шингэж, чийгийг гадагшлуулахгүй баялаг бүтэцтэй тос.
Хүчирхэг байгалийн орц найрлага нь гоо сайхан болгох хүчийг сэрээж, таны арьсыг гүн нойрны дараах өглөө шиг гэрэлтсэн, булбарай, эрч хүчээр дүүрэн болгоно. Мэдрэмтгий арьстай эсвэл эмзэгшихгээд аливаа бүтээгдэхүүнээс харшлах гээд байдаг хандлагатай арьстай, хуурайшил, үрчлээ үүсээд байгаа, бат бөх эрүүл гялалзсан байдал дутагдаж байгаа, нүд амны эргэн тойрон амархан хуурайшдаг гэх мэт асуудалтай арьстай хүмүүст илүү тохиромжтой. Мэдрэмтгий арьсыг харгалзан чийгшүүлэх үйлчилгээтэй, тааламжтай үнэртэй ургамлын ус (жүржийн цэцгийн ус) агуулдсан.
-Patch tested for sensitive skin -Allergy tested -Stinging tested
🧴 Хэрэглэх заавар
Чийгшүүлсний дараа нэг том сувдний хэмжээтэй аваад нүүрнийхээ 5 хэсэгт байрлуулж, нүүрнийхээ төвөөс гадагшаа чиглэлд тараан түрхэнэ. Сайн шингээхийн тулд гарын алгаараа нүүрээ бүхэлд нь зөөлөн дараарай.
🌿 Гол найрлага
Хөнгөн хулсны ханд, гожи жимсний исгэсэн ханд, кокемомо залуу навчны ханд, 5 төрлийн серамид, Blackberry ишний ханд, Lactobacillus/Goji жимсний ханд, үхрийн навчны ханд, Бакучиол,
🚫 Агуулаагүй
Алколохол, парабен, синтетик үнэртэн, газрын тос, түүхий тос, өнгө оруулагч гэх 6 төрлийн сөрөг найрлага агуулаагүй.
🍂❄️ Тохирох улирал
Намар, өвөл. Монголын хүйтэн салхи, халаалттай өрөөний хуурай агаар арьсны чийгийг хамгийн их авдаг тул энэ үед өдөр бүр хэрэглэвэл үр дүн нь илүү мэдрэгдэнэ. Хаврын салхитай, тоостой өдрүүдэд ч тохиромжтой.