Үйлчилгээ: Хуурайшлаас үүссэн хялгасан үрчлээ, хөгшрөлтийн арчилгаа, арьсны уян хатан байдал сайжруулах үндсэн үйлчилгээтэй. Мэдрэмтгий арьстай эсвэл эмзэгшихгээд аливаа бүтээгдэхүүнээс харшлах гээд байдаг хандлагатай арьстай, хуурайшил, үрчлээ үүсээд байгаа, бат бөх эрүүл гялалзсан байдал дутагдаж байгаа, нүд амны эргэн тойрон амархан хуурайшдаг гэх мэт асуудалтай арьстай хүмүүст илүү тохиромжтой. Мэдрэмтгий арьсыг харгалзан чийгшүүлэх үйлчилгээтэй, тааламжтай үнэртэй ургамлын ус (лаванда цэцгийн ус) агуулдсан.
-Patch tested for sensitive skin -Allergy tested -Stinging tested
💎 Хэрэглэх заавар
Чийгшүүлсний дараа шахуургыг (2 том сувдтай тэнцэхүйц) 2 шахаж аваад нүүрийг бүхэлд нь дотор талаас нь гадагшаа чиглэлт түрхэнэ. Хамрын уруулын нугалааг дээшлүүлж татаж түрхэнэ. Нүд, ам, хамрын эргэн тойрон зэрэг жижиг хэсгүүдэд түрхсэний дараа дунд хуруугаа зөөлөн дарж дээш өргөж өгнө.
🌿 Гол найрлага
Хөнгөн хулсны ханд, гожи жимсний исгэсэн ханд, кокемомо залуу навчны ханд, 5 төрлийн серамид, Blackberry ишний ханд, Lactobacillus/Goji жимсний ханд, үхрийн навчны ханд, Бакучиол,
🚫 Агуулаагүй
Алколохол, парабен, синтетик үнэртэн, газрын тос, түүхий тос, өнгө оруулагч гэх 6 төрлийн сөрөг найрлага агуулаагүй.
🍂❄️ Тохирох улирал
Намар, өвөл. Монголын хүйтэн салхи, халаалттай өрөөний хуурай агаар арьсны чийгийг хамгийн их авдаг тул энэ үед өдөр бүр хэрэглэвэл үр дүн нь илүү мэдрэгдэнэ. Хаврын салхитай, тоостой өдрүүдэд ч тохиромжтой.