Асаяке ХХК нь Японы Sugi Holdings компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тун удахгүй Монголд анхны салбараа нээхээр боллоо
Асаяке ХХК нь Японы Sugi Holdings компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тун удахгүй Монголд анхны салбараа нээхээр боллоо

2024-06-04 05:39

2013 оноос хойш 10 жилийн турш Японы олон төрлийн эрүүл мэнд гоо сайхны бүтээгдэхүүн импортлон худалдаалж буй Асаяке ХХК нь энэ удаад Японы эрүүл мэнд гоо сайхны бүтээгдэхүүн үйлчилгээний томоохон компаниудын нэг болох Сүги холдинг компанитай хамтран ажиллахаар болж үйл ажиллагаагаа тэлэхээр боллоо.

Хамтран ажиллах Сүги холдинг нь 1976 онд Япон улсын Айчи мужийн Нишио хотод үүсгэн байгуулагдсан ба тухайн орон нутгийн иргэдийнхээ талархал дэмжлэгийг хүлээн авч хурдацтайгаар хөгжин тэлж одоогоор Япон улс даяар нийт 1700 гаруй дэлгүүртэй, 500 орчим хоол зүйч, 1200 орчим гоо сайхны зөвлөх гэсэн ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж буй томоохон групп компани юм.

Үндсэн үйл ажиллагаа нь эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эм эмийн бүтээгдэхүүн голчлон , хүнсний нэмэлт, гоо сайхан, гэр ахуй, хүүхдийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ юм.

Сүги холдинг нь сүүлийн жилүүдэд Японд хөгжүүлсэн менежмент, үйл ажиллагааны ноу-хау болон группийн дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зөвхөн Японд төдийгүй Азийн бүс нутагт бизнесийн хөгжлийг дэмжих зорилгоор нэвтрүүлээд байгаа ба одоогийн байдлаар Тайвань, Вьетнам, Малайз, Хонг Конг, Тайланд, Индонез зэрэг орны тэргүүлэгч компаниудтай бизнесийн хамтран, бат бөх харилцааг бий болгож, удирдлага, үйл ажиллагааны ноу-хаугаар ханган, группийн дотооддоо боловсруулсан бүтээгдэхүүнийг амжилттайгаар нийлүүлэн худалдаалж байна.

Асаяке ХХК нь Монгол хүмүүсийн эрүүл мэнд, гоо сайхны хэрэгцээнд нийцсэн чанартай, олон улсын шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг Японы зах зээл дэх үнээр нь нэвтрүүлэн Монголын хэрэглэгчдэд хүргэхээр болж байгаа нь маш том давуу тал боломж гэж үзэж байна.


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл