Хөгжил гэдэг зүйлтэй тогтвортой байдал салшгүй холбоотой байдаг. Аливаа хөгжингүй улс орон яагаад хөгжингүй байдаг вэ гэхээр бүх зүйл нь тогтсон хэв маягтай, тогтвортой эдийн засаг, тогтвортой өсөлт, тогтвортой хэрэглээтэй байдаг. Үүнийгээ дагаад бүх зүйл тогтвортойгоор удаанаар өсөлттэй сайн үр дагавартай байдаг байх нь. Манай Монгол улсын хувьд одоогоор ихэнх зүйл тогтворгүй, хэм хэмжээгүй, замбараагүйдүү байгаа ч иргэд бид өөрсдөөсөө эхлээд тогтвортой байдлын чухлыг ойлгож тэмүүлэх, бага багаар хэрэгжүүлэх, хэвшүүлэхийг зоримоор санагддаг юм. Хувийн амьдралаа, харилцаагаа, ажлын байраа, хэрэглээгээ гээд бүхий л зүйлд чухал хамгийн чухал нь тогтвортой байдал байдаг.
Тэгвэл хаанаас эхлэх вэ?
Ядаж л та өөрийн хэрэглэж буй өдөр тутмын хэрэглээнээсээ эхлэх хэрэгтэй. Хэрэглээгээ тогтвортой болгохын тулд хамгийн эхэнд чанар, үнэ зэргийг харах ба өөрт тохирсон бүтээгдэхүүн, эд зүйл, хоол хүнсээ зөв сонгож эхэлсэн бол амьдралд хүртэл асар их өөрчлөлт ирдэг шүү. Хамгийн чухал нь алтан цагыг тань хэмнэнэ. Эргэлзээ байхгүй болно. Итгэл үнэмшилтэй тууштай байдал бий болно гэх мэт.
Манай компани гоо сайхны компани тул мэдээж хамгийн эхлээд танд энэ төрлийн бүтээгдэхүүнээ зөв сонгоход хэрэглээгээ тогтвортой болгоход туслах хэдэн зөвлөмжийг өгье.
Байгальд ээлтэй эко бүтээгдэхүүн сонгох. Юун түрүүнд олон янзын бүтээгдэхүүн сар бүр, улирал бүр сольж хэрэглэн өөр дээрээ битгий химийн туршилт хийгээрэй гэж хүсмээр байна. Арьс, үсэнд хэрэглэж байгаа бүтээгдэхүүн бүр арьсны хэдэн мянган нүх сүвээр тань дамжин таны бие дотогш нэвтрэн цусанд тань хүртэл нэвчиж эрүүл мэндэд бага багаар нөлөөлдөг тул аль болох сөрөг найрлагууд агуулаагүй, органик байгалийн гаралтай чанартай орц найрлагатай бүтээгдэхүүн сонгон хэрэглэх нь чухал.
Ванны шүүгээгээ дүүргэхдээ байгальд ээлтэй бүтээгдэхүүнээр цэнэглээрэй. Шампунь, ангижруулагч, бие угаагч, биеийн тосоо чанартай органик найрлагатай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнээр сольё.
Японы алдарт Diane брэндийн хувьд бүх бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг нөлөөтэй силикон, сульфат, парабен зэрэг олон найрлагууд огт агуулаагүй байдаг ба дотроо олон сонголттой байдаг тул та өөрийн үс, арьс, улирлын онцлогт тааруулан олон төрлөөр нь ээлжлэн хэрэглэх боломжтой гэдгээрээ давуу юм. Мэдээж тогтвортой хэрэглээтэй гээд ганцхан бүтээгдэхүүн насаараа хэрэглэ гээгүй ба энэ нь танд уйтгартай санагдаж бас магадгүй юм. Тиймээс цаг үетэйгээ үргэлж хөл нийлүүлэн шинэчлэл, сонголт нь нэмэгдэж байдаг хэзээд чанартай орц найрлага, өнгө үзэмж, үнэр зэрэг бүгдэд зэрэг анхаарч чаддаг чанартай брэндийг сонговол дотор нь байгаа бүтээгдэхүүнээ хольж солин санаа зоволтгүйгээр хэрэглэж болно. Энэ боломж сонголтыг Diane олгож чадна гэдэгт 100% итгэлтэй байна.
Жишээ нь үс тань тослогтож, хагтаад, унаад байвал хуйх эмчилгээний улаан Diane, зуны улиралд наранд гандаад хуурайшаад байвал чийгшүүлэх өнгө сэргээх цагаан Diane, хүүхэдтэйгээ хамт хэрэглэж болох гэр бүлийн Diane Botanical, аяллаар явахдаа Diane Bonheur аяны сетээ гэх мэтээр үнэхээр арвин сонголттой тул таны тогтвортой, удаан хугацааны чанартай, эрүүл хэрэглээ байж чадна.