“CIELO” Японы №1 Кремэн төрлийн цагаан үс түргэн будагч
Үнэ: 24,000₮
“CIELO” брэндийн кремэн төрлийн цагаан үс түргэн будагч нь үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш Япондоо борлуулалтаараа 10 жил тасралтгүй №1-т ордог хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн юм. Найрлагадаа 3 төрлийн гялалзуулах үйлчилгээтэй тос болон 2 төрлийн гялалзуулах үйлчилгээтэй коллаген, аминохүчил зэрэг агуулагдсан учир үсийг гялалзсан зөөлхөн болгоно.
Давуу тал:
- Хольж хутгах шаардлагагүй
- Ганц л дарахад болно (1, 2-р хорын крем нь зэрэг гарна)
- Хурц үнэргүй (Ягаан сарнайн зөөлөн үнэртэй)
- Цагаан үсэнд 1 сар орчим тогтоно.
Хэрэглэх заавар:
- “Push” товчлуур дээр дарж зориулалтын сам дээр будгаа гаргана.
- Хуурай үсэн дээрээ жигд тарааж будна. Түрхэж дуусаад 15 минут байлгана.
- Сайтар зайлж, шампунь болон ангижруулагчаар үсээ угаана. Зайлах үед будагтай үс нүдэнд орохоос болгоомжлоорой.
Өнгөний сонголт:
- 3 - Light brown (Цайвар бор)
- 3RO - Light mahogany brown (Хүрэн бор)
- 3S - Light mahogany copper brown (Цайвар хүрэн бор)
- 4A - Ash brown (Үнсэн бор)
- 4 - Medium brown (Бор)
- 4P - Pure brown (Хүрэн туяатай бор)
- 5 - Dark brown (Шоколадан бор)
- 5P - Dark pure brown (Хүрэн туяатай шоколадан бор)
- 6 - Darkest brown (Хар бор)
- 6P - Darkest pure brown (Хүрэн туяатай хар бор)