Та бүхэндээ үсээ гэмтээхгүй зөв хатаах аргыг танилцуулья!

2017-05-26 18:48:38/ Зөвлөгөө,

Үсээ угаасныхаа дараа алчуур болон сэнс хэрэглэхгүй байгалаар нь хатаах нь хамгийн буруу арга юм.
Үс болон хуйхаа нойтон чигээр нь байлгах юм бол Cuticle буюу өнгөн арьс нээгдсэн хэвээрээ байдаг ба үрэлтийн улмаас өнгөн арьс хуулагдаж үс ширэлдэх, тасрах, босох зэрэг сөрөг талтай байдаг. Удаан хугацаагаар нойтон байлгасаны улмаас бактер үүсч батга , муухай үнэр, үс унах аюултай . Мөн нойтон үс нь хуйхны цусны эргэлтийг муутгаж улмаар үсний ургалтыг удаашруулдаг байна.

Нойтон үс нь хуйхны цусны эргэлтийг муутгаж улмаар үсний ургалтыг удаашруулдаг.

***Үсээ хэрхэн зөв хатаах арга***

1. Үснийхээ угаас эхэлж хатаах 

Алчуураар үсээ арчсаныхаа дараа сэнсээр үсээ хатаана . Энгэхдээ сэнсээ хуйхандаа хүргэхгүйн тулд хуйхнаасаа 10-20 см зайтай барина. Сэнсний үзүүр хэсгээс 140 градус орчим халуун салхи үлээдэг тул хуйхандаа ойртуулах юм бол хуйх хуурайшиж үс гэмтэх аюултай байдаг . 

2. Үснийхээ бүх хэсгийг жигд хатаах 

Сэнсээ нэг газарт удаан байлгах юм бол хуйхыг хуурайшуулж гэмтээдэг учир үснийхээ бүх хэсгийг гараа оролцуулан жигд хатаагаарай 

3. Өндөр температуртай газар үсээ хатаахгүй байх 

Сэнсээр үсээ хатаахдаа хурдан хатах газрыг сонгож хатаагаарай . Усанд ордог өрөө , угаалгын өрөө зэрэг газар нь өндөр температуртай байдаг учир үс хатхад удаан байдаг байна.

4. Хамгийн сүүлд нь хүйтэн салхиар хатаах 

Хүйтэн салхиар хатаах юм бол үс болон хуйхны тэжээл алдагдахгүй ба чийглэг үс болон хуйхыг бий болгодог байна.

Та бүхэн энэхүү “Үсээ зөв угаах аргыг” туршаад үзээрэй:)))))))


Та энэ нийтлэлийг найзуудтайгаа хуваалцаарай. Баярлалаа.