Та үсээ зөв угааж байгаа юу?

2017-05-26 18:35:00/ Зөвлөгөө,

Та бүхэндээ үсээ хэрхэн зөв угаах аргыг танилцуулья !!
Үсээ зөв угааснаар 5 насаар залуу харагддаг гэнэ шүү. Нүүрний арьс нь хуйхны эрүүл байдалтай шууд холбоотой болох нь тогтоогджээ. Тиймээс та үсээ угаахдаа хурууныхаа өндгөөр хуйхандаа массаж хийх маягаар угааж байгаарай. Мөн толгойгоо тонгойлгож угаах нь маш буруу бөгөөд нүүрний арьс үрчийж унждаг байна .

Үсээ зөв угааснаар 5 насаар залуу харагддаг


Тиймээс та бүхэндээ хэрхэн зөв үсээ угаах аргыг зааж өгье.

  1. Үсээ угаахаасаа өмнө том ширхэгтэй самаар самнах. Цусны эргэлт сайжирч үс болон хуйханд тэжээл нэвтрэх чадвар сайжирдаг байна.
  2. 3 минут орчим бүлээн усаар үсээ зайлах. Энэ үед үсний бохирдолийн 70% нь арилдаг байна.
  3. Шампунаа гаран дээрээ хөөсрүүлээд үсэндээ түрхэнэ. Үсээ хумсаараа угаах биш хуруунийхаа өндгөөр хуйхандаа массаж хийх маягаар угаана. Хумсаараа хүчтэй угаах юм бол хуйх гэмтэх аюултай.
  4. Шампунаар угаасныхаа дараа сайтар зайлна. Сайтар зайлахгүй бол хагтаж хуурайших аюултай. 
  5. Үсэндээ ангижруулагч болон тэжээлийн маскаа түрхээд сайтар зайлна. Найрлагандаа силикон болон хүчтэй химийн бодис агуулсан ангижруулагчийг хуйхандаа хүргэж болохгүй.

Ангижруулагч +Тэжээлийн маск нь нэг доороо орсон Diane treatment нь найрлагандаа силикон агуулаагүй учир хуйхандаа хүргэж болохоос гадна 2-3 минут хуйхандаа массаж хийх маягаар хэрэглэнэ.
Эрүүл үстэй болохыг хүсвэл Diane shampoo & treatment-ийг хэрэглээрэй.


Та энэ нийтлэлийг найзуудтайгаа хуваалцаарай. Баярлалаа.