“Асаяке” компани нь өөрийн Asayake брэндийг 2015 онд Монголын цаг уур, Монгол хүний арьсны онцлогт тохируулан Японы “Picasso” компанитай хамтран 2 жилийн судалгаа шинжилгээний үр дүнд Япон улсад үйлдвэрлэн гаргасан билээ. Энэхүү бүтээгдэхүүний найрлагад нь маш сайн чанарын элементүүдээс гадна Монгол орны хөрсөнд ургадаг чацарганыг оруулсан бөгөөд үүгээрээ Монголынхоо баялагийг дэлхийд таниулах зорилготой юм.

2016 оны байдлаар Asayake брэндийн бүтээгдэхүүнүүд маань Монгол, Япон, Хонг Конг, Тайвань зэрэг улсуудад худалдаалагдаж, бүтээгдэхүүний хэрэглэгчид маань улам нэмэгдсээр байгаа бөгөөд одоогийн байдлаар 100,000 гаруй байнгын хэрэглэгчидтэй болсон байна.