“Асаяке” компани нь гадаад худалдааны чиглэлээр 2013 онд үүсгэн байгуулагдаж, голчлон Япон улсаас албан ёсны эрхтэйгээр гоо сайхны бүтээгдэхүүн импортлон худалдаалж байна. Тус компани нь Японы хамгийн сүүлийн үеийн, чанартай, эрүүл гоо сайхны бүтээгдэхүүнийг Монголынхоо хэрэглэгчдэд цаг алдалгүй хүргэхээ зорилго болгон ажиллаж байгаа билгээ. Одоогоор өөрийн 5 салбар дэлгүүр болон 80 гаруй салбар дэлгүүрүүдээр бүтээгдэхүүнүүдээ худалдаалж байна.

2015 онд Монголын цаг уур, Монгол хүний арьсны онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнийг Японы “Picasso” компанитай хамтран 2 жилийн судалгаа шинжилгээний үр дүнд “Asayake” брендийн бүтээгдэхүүийг Япон технологиор Япон улсад үйлдвэрлэн гаргасан билээ.

Энэхүү бүтээгдэхүүний найрлагад нь сайн чанарын элементүүдээс гадна Монгол орны хөрсөнд ургадаг чацарганыг оруулсан бөгөөд үүгээрээ Монголынхоо баялагийг дэлхийд таниулах зорилготой юм. Энэхүү бүтээдэхүүн маань Монголд төдийгүй Азийн орнуудад өндөр үзүүлэлттэй байгаа юм.

                     

2016 онд үсний будагны зах зээлд Японд №1, 110 жилийн түүхтэй “HOYU” компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютор нь болж “CIELO” брендийн бүтээгдэхүүнийг Монголынхоо хэрэглэгчдэд хүргээд удаагүй байгаа ч хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр тодроод байгаа билээ. Бид цаашид ч Японы хамгийн сүүлийн үеийн чанартай гоо сайхны бүтээгдэхүүнийг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэхээ зорилго болгон ажиллах болно.